Tuesday, June 7, 2011

Дэлхий ба Глобалчлал

Анги : S35

Оюутан : Б.Чингэрэл
2010/09/09

Даяарчлал гэдэг бол дэлхийн улс орнуудын эдийн засаг, нийгэм соёл нь харилцаа холбоо, тээвэрлэлт, худалдааны нэгдсэн сүлжээний тусламжтайгаар нэгдэх үйл явцыг хэлнэ гэж wikipedia дээр тодорхойлжээ.
Энэхүү үйл явцын тусламжтайгаар маш олон давуу талууд бий болсон ч гэлээ бас сул талууд цөөнгүй бий. Даяарчлалын сүүдэртэй тал нь анх 1989 оны Германы хана нураасан үеэс ил гарч эхэлсэн гэж Оксфордын их сургуулийн захирал, Хонг-Конг арлын захирагчийн үүрэгт ажлыг хийж байсан Крис Паттен хэмээх профессор Нью-Делид уншсан "Даяарчлал дайсан уу нөхөр үү" сэдэвт илтгэлдээ хэлсэн байдаг. Дэлхийн хүн амын тоо 4 дахин өсч, үйлдвэрүүдийн тоо 40 дахин нэмэгдсэн. Хот суурин газрын хүн ам 13 дахин өссөнөөс болж усны хэрэглээ 9%, эрчим хүчний хэрэглээ 13 дахин нэмэгдсэн байна. Тоон үзүүлэлтийн эрс өөрчлөлт байсан хэдий ч зах зээл дээрх үндсэн тоглогчид Америк, Европ гэсэн хэвээрээ байсан. Америк улс цэрэгийн хүч, газар нутаг, эдийн засгийн хүчээрээ супер хүчийг эзэмшсэн хэвээр. Харин европ хоёрдох хүчирхэг тоглогч, хэзээ ч америк шиг супер хүчтэй тоглогч болж чадахгүй. Учир нь европ бол бие даасан тусгаар улсуудын нэгдэл. Өөрийн хүн амзүйн асуудалтай, дундаж наслалт уртасч, хүн амын дундаж нас хөгширч байгаа. Харин 3дагч тоглогчоор Энэтхэг болон Хятад улсууд хүч түрэн орж ирж байна. Ирэх зуунд энэ хоёр улс хүчтэй тоглогч болно. Харин үүнээс шалтгаалаад хөгжиж буй бусад орнуудын хувьд даяарчлалд итгэх итгэл буурна гэж тэр таамаглаж байна. Учир нь Энэтхэг Хятад улсууд эдийн засгийн хувьд хүчирхэгжих тусам хамгаалалтын горимд шилжиж бусад орнуудтай чөлөөт худалдаа хийх тал дээрээ зогсонги байдал руу шилжинэ гэж тэр үзэж байгаа юм.
Энэ нь цаад утгаараа өндөр хөгжилтэй орнууд бялууны хамгийн том, хамгийн амттай хэсгийг нь хүртэнэ гэдгийг харуулж байна. Хельсинкт төвтэй Эдийн засгийн хөгжлийн судалгааны дэлхийн хүрээлэнгийн 2006 оны судалгаагаар дэлхийн хүн амын хамгийн баян нэг хувь нь дэлхийн нийт баялгийн 40 хувийг эзэмшиж байдаг бол хамгийн ядуу болох дэлхийн бараг тэн хагас нь нийлээд нэгхэн хувийг л эзэмшдэг байна. Орлого болон баялаг хуваарилалтын энэхүү тэнцвэргүй байдал сүүлийн 20-25 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа.
Тухайн баян чинээлэг улс гүрнүүдийн доторх эд хөрөнгийн хуваарилалт ч мөн тэгш бус байдаг. Тэр их мөнгөний урсгал зөвхөн хэдхэн том корпорациудаар дамжин хэдхэн баячууд, тэдний өв залгамжлагчдын хэтэвч рүү урсдаг.
Хэдийгээр зарим судлаачид сул талуудыг ярьж, даяарчлалыг томоохон гүрнүүдийн энхийн байдлаар дэлхийг эзлэх арга гэж үзэж байгаа ч гэлээ даяарчлал хүн төрөлхтөнд маш олон давуу талуудыг авчирч өгсөн гэдэгтэй хэн ч маргалдахгүй биз. Тээвэрлэлт, харилцаа холбооны зардал багасч, хүн болон бараа бүтээгдэхүүн дэлхийн хаана ч очиход зардал, хугацаа алдахааргүй болсон. Энэ нь чөлөөт худалдааг дэмжиж бид дэлхийн аль ч улс оронд очсон кола ууж, бургер идэх боломжийг бий болгож өгсөн. Хүн бүр өөрийгөө дэлхийн иргэн гэдэг ойлголтыг авсан байгаа нь саяхан болж өнгөрсөн Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний үеэр мэдрэгдэж байсан.
Даяарчлал бидэнд эдийн засгийн хөгжил дэвшил, олон олон боломжуудыг нээж өгч, бүх улс орнууд нөөцийг зөв ашиглаж, зардлаа хэмнэснээр ажилгүйдэл буурч, дундаж орлого нэмэгдэн, хөгжиж буй орнуудын хувьд хүмүүсийн амьдралын түвшин нэмэгдэж байна. 1980-2000 оны хооронд л гэхэд өдрийн хүнсний зардал нь 1$ хүрдэггүй байсан иргэдийн тоо 1,5 тэрбумаас 1,1 тэрбум хүртэл буусан байдаг. Дэлхийн хүн амын тоо өсч байгаатай харьцуулах юм бол энэ хэмжээний орлоготой хүмүүсийн тоо 40%-20% буурсан гэж үздэг юм байна.

Friday, September 10, 2010

“Дэлхий ба глобалчлал”


Хичээл: “Олон улсын бизнес”
Анги: "S35"
Багш: Ш.Болормаа
Гүйцэтгэсэн: S35 М.Энхболд
Улаанбаатар хот 2010 оны 9 сар

Гарчигнаас утгыг нь харах юм бол нэг л юмыг хоёр талаас нь хэлээд байгааг анзаарч ойлгох байх. “Global” гэж англиар дэлхий нийтийн, тал бүрийн, дэлхий дахины гэсэн утга санааг агуулж байна. Дэлхий гэдэг маань цорын ганц ухагдахуун. Дэлхий, дэлхий нийтийн гэх дээрх хоёр үг нэгэн цагт тэс өөрөөр хүнд хүрдэг байсан бол жил ирэх тусам нэг л зүйлийн тухай ойлголт бий болжээ.
Мэдээж хэрэг хүн төрөлхтөн нэгэн цагт нэг газраас үүссэн улбаатай ч амьдрах газар, идэх хоолоо даган хаа сайгүй тархан сууршиж, өөр өөрийн хэл, ёс заншил, амьдралын хэв маягтай болсон төдийгүй өөр хоорондоо дайсагналцан, булаалдаж улам бүр холдох цаг байсан авч олон зуун жилийн явцад сууршин улам бүр ойртож бие биенээсээ хамааралтай амьдрах болсон.
Бидний амьдардаг орон зай өөрч, өмсдөг хувцас, иддэг хоол, сонсдог дуу, уншдаг ном, амьдралын хэв маяг улам бүр ижил төстэй болж байна. Хот, суурин газруудын амьдралын хэмнэл дөрөвхөн жилийн дотор маш их өөрчлөгдсөнийг танд дараах тоо баримт харуулна. Монголчууд 4 жилийн өмнөхтэй харьцуулахад гадуур хооллоход зарцуулах зардал нь 4 дахин нэмэгджээ. Энэ нь ажилдаа зарцуулах цагтай шууд хамааралтай байна. Зөвхөн энэ өөрчлөлтийг дагаад л хагас боловсруулсан бүтээгдэхүүний зах зээл, нийтийн хоолны үйлчилгээний зах зээл шинэ шатандаа гарчээ. Зөвхөн зоогийн газруудын нийт үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн 4 жилд 40 гаруй хувиар нэмэгдэж 38.8 тэрбум төгрөгт хүрчээ. Хэдхэн жилийн өмнө шарсан төмс буюу чипс гэдэг зүйлийг огт мэддэггүй байсан бол 2004 онд ийм төрлийн төмсний борлуулалт 2694.9 тн хүрчээ. Үүнтэй адил үзэгдэл коктейл, тамир тэнхээ оруулах хүйтэн ундаа, мөстэй цай, йогурт зэрэг бүтээгдэхүүн дээр ажиглаж болно. Энэ их хурдацтай хөгжиж ойртож байгаа нийгэмд бид алдах бас онох болно. Гэвч чухам юуг нь алдаж бас юу хожих билээ гэдгээ сайн бодож одооноос бодлоготойгоор шат дараалсан арга хэмжээ авах нь чухал.
За байз энгийнээр бодоод үзье бид юу хожих вэ?
Шинэ техник технолог, цаг хугацаа, гадаад харилцаа, эдийн засаг бараг бүх зүйлийг маш хурдацтай хөгжүүлж чадах юм байна гайхалтай.
За тэгвэл юу алдах билээ?
Ёс заншил, хэл соёл, үндэс угсаа магадгүй нутаг орноо алдаж болох нээ. Бид эх нутаг үгүй, эх хэл үгүй бол хэн билээ. Энэ их төвлөрлийг бид бусдад уусаж үгүй болохгүй бас бусдаас дутаад байхааргүй мэргэн ухаанаар тэсэж үлдэх хэрэгтэй.
Глобалчлал хэр гvнзгий явагдаж байгаа вэ? Ямар орнууд илvv их глобалчлагдаад байгаа вэ? Хамгийн бага глобалчлагдаад байгаа ямар орнууд байгаа вэ? Яагаад? зэрэг асуудлуудад хариулах шаардлага зайлшгvй урган гарч байна. Глобалчлалын шалгуур vзvvлэлтийн талаар хийсэн мэр сэр цєєхєн оролдлого байгаа хэдий ч тэд ихэвчлэн олон улсын худалдаа, хєрєнгє оруулалтад анхаарч дэлхий нийтийн глобалчлалын бусад олон асуудлуудыг орхигдуулдаг. Энэхvv хийдлийг арилгаж, дээрхи асуултанд хариулт єгєх vvднээс олон улсын хэмжээнд нэр хvндтэй Кернегийн Гадаад бодлогын сэтгvvлийн газар хєгжингvй болон дэлхий дахинд шинээр vvсч буй гол гол зах зээлийн орнуудын интеграцчлалын тvвшинг тогтоох замаар глобалчлалын индексийг боловсруулжээ. Глобалчлалын индексийг илvv бодитой болгохын тулд мэдээллийн технологи, санхvv, худалдаа, улс тєр, аялал жуулчлал, харилцаа холбооны хөгжлийн vзvvлэлтvvдийг харьцуулан судалсан байна.

Судалгааны явцад тэд олон гайхалтай зvйлvvдийг олж илрvvлсэн байна. Тухайлбал, тэдний хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн илvv глобалчлагдсан орнуудын хvн амын орлого глобалчлалд бага ороод байгаа орнуудын хvн амын орлоготой харьцуулахад илvv тэгш хуваарилагдсан байна. Энэ нь хєгжиж буй орнууд глобалчлалын уршгаар улам ядуурч, тэдгээрийн хvн амын орлогын хуваарилалт улам тэгш бус болж тvvнд тvvх, эдийн засаг, нийгэм, боловсролын бодлого чухал нєлєєтэй гэж vзэж байсан нийтлэг vзэл бодлыг няцааж байна. Тvvнээс гадна хамгийн их глобалчлагдсан орнуудад ихэнхдээ жижиг орнууд орсон байна. Учир нь жижиг орнууд илvv нээлттэй байж дотооддоо байхгvй бараа, vйлчилгээ, хєрєнгє олж авч байгаатай холбоотой. 2000 оны байдлаар Сингапур хамгийн их глобалчлагдсан орон болсон бєгєєд тvvний дараагаар Нидерланд, Швед, Швейцар орж байв. Харин vvний эсрэгээр АНУ глобалчлагдсан орнуудын дунд 12 дугаар байранд орсон байна. 1973 онд их том хямрал болсон гэсэн Монголчууд огт мэдээгүй өнгөрсөн. Энэ нь нефтээр хамгаалуулсан социалист системийн бамбайн дор байснаас тэр. Коммунист ертөнцийн эдийн засаг дэлхийнхээс тусдаа байлаа. Харин одоо бол Монголчууд дэлхийн хаанаас л бол хаанаас хамааралтай. Ялангуяа гадаад худалдааныхаа хагасыг хийдэг Хятад, шатахуунаар бүрэн хамааралтай Орос хоёроос бүр онцгой. 1990 онд засгийн газрын тогтоолоор мөнгөний ханшийг хоёр дахин унагаж байхад нийгмийн тун цөөн хэсэг хамаарах тун ч жаахан хуримтлал аюулд учирч байв. Тэр үеийн хамгийн том хадгаламжтай хүн 30 мянган доллартой байсан гэдэг. Өнөөдөр монгочуудын зөвхөн дотоодын банкинд хадгалуулсан хуримтлал 1.3 тэр бум долларт хүрч байна.
Нэгдлийн төлөө хүн төрөлхтөн нэгдэн ажиллаж байна. засгийн газрууд манай танай гэлгүй хамтарч байна. улс орон болгонд <<эерэг>> сөрөг хүчнүүд хамтарч байна. Хамтаараа сууж яваа завь хөнтөрвөл танай манай гэлтгүй бүгдээрээ үйнэ гэдгийг ойлгож байна. Ийм үед популизм биш эрүүл ухаан л аварна. Дайрч ороход хүмүүсийг хөөргөхийн тулд популизм хэрэгтэй байдаг л даа. Харин одоо бид хамгаалалтын үед байна. Амьдрал нулимсанд хууртдаггүй гэгчээр хямрал, глобалчлал популизмд автахгүй.


Эх сурвалж:
Баабар ингэж өгүүлэв DDC 320.011 Б-332
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=55204
http://origo.mn/24tsag/2007/09/17/9508

“Борлуулалтын ажилтны шалгуур”

"СЭЗДС"
Хичээл: Борлуулалтын удирдлага
Анги S35
М.Энхболд 2010.04.26

Мэдээлэл технологийн компаний борлуулалтын ажилтны байх ёстой гол шаардлага.

1. Борлуулалтын ажилтанд тавигдах үндсэн шалгуур болох ажилдаа үнэнч, цэвэрч нямбай, багаар ажиллах чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй, бие дааж шийдвэр гаргадаг гэх мэт үндсэн шалгуураас гадна. Доорх нэмэлт шалгуурыг хангсан байвал маш сайн.

2. Тэвчээртэй байх
B2C хэлбэрийн борлуулагч нар янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй харилцаж байдаг, энэ үед маш тэвчээртэй тухайн хэрэглэгчийг сонсож чаддаг байх ёстой. Компьютер тоног төхөөрөмжийг мэддэгч хүн бий, огт мэдэхгүйч хүн бий. Огт мэдэхгүй хэн нэгэн хүний уур хүрэм эсвэл инээд хүрмээрч янз янзын юм ярьдаг. Тэр үед хэзээ ч тэр хүнийг тохуурхах, доромжлох эсвэл уцаарлах байдал гаргаж болохгүй маш тэвчээртэй сонсож чаддаг байх шалгуурыг тавьдаг.
B2B хэлбэрийн борлуулагч нар мөн адил тухайн хэрэглэгч маш өндөр мэдлэгтэй байх явдал бий. Тэр үед танайх мэргэжлийн байгууллага байж, гэх мэт доромжлох тохиолдол бишгүй байна. Борлуулалтын ажилтан тэвчээртэй хандах нь чухал шалгуурын нэг юм.

3. Жүжиглэх чадвартай байх
Тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, төрх байдал, зан аашинд тохиртол (act) жүжиглэлт хийдэг байх чадварыг эзэмшвэл нэн сайн. Сонирхолтой жишээ дурьдхад европын нэгэн улсад жүжигчин мэргэжилтэй хүнийг дотуур хувцасны дэлгүүрт борлуулалтын ажилтнаар авдаг байх жишээтэй. Зарим тохиолдолд бүр анхаарал татахуйц дүр төрхтэй байх.

4. Компьютер тоглоом, зургийн файл дээр ажиллаж чаддаг байх: ойр зуурын Adobe Photoshop дээр янз бүрийн зургийн хувиргалт хийж чаддаг байх нь маш сайн хэрэглэгчийг татаж худалдан авах шийдвэр гаргалтанд нөлөөлдөг нь ажиглагдсан.

5. Сувдаг шунахай байх: Манай байгууллагын гүйцэтгэх захирал, борлуулалтын ажилаас ажлын гараагаа эхлэж байсан. Түүний хэлснээр яг чоно шиг ховдог, сувдаг шунахай байх явдал борлуулалт хийх тусам улам ихийг борлуулах сэдэл төрж, борлуулалт хийх боломж сэжүүр олдох л юм бол заавал түүндээ хүрэхийг эрмэлзэж байдаг тухайгаа ярьсан юм.

Монголын зар сурталчилгааны онцлог

СЭЗДС S25 М.Энхболд 2010.04.23

Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нэг талаас хэрэглэгч нөгөө талаас үйлдвэрлэгч гэсэн социализмын үеийн сэтгэлгээнээс салаад дундын зуучлагч \борлуулагч\, эцсийн хэрэглэгчид хүргэхэд гол нөлөө үзүүлж байдаг маркетинг буюу зар сурталчилгааг хүлээн зөшөөрч эхэлж байна. Бидний цөөхөн үндэстэн дэлхийн зах зээл дээр нэр нөлөө бүхий бренд бүтээгдэхүүн бий болгохгүй бол өрсөлдөх чадварын тухай яриад ч хэрэггүй. “Говь” ХХК-ийн ноолууран бүтээгдэхүүн маш сайн чанартай хэдийч “Говь” гэдэг нэрийг дэлхийд мэдэхгүйн улмаас тэр том зах зээл дээр хэн ч авахыг хүсэхгүй байна. Харин “Говь” гэсэн тэр шошгыг аваад оронд нь “ZARA” гэсэн шошго хадхад борлуулалт даруй хэдэн зуу дахин өсөж бидний урьд өмнө хэзээч борлуулж байгаагүй тоо ширхэг болон үнэд хүрч байна. Тийм нэр хүнд бүхий бренд бүтээгдэхүүн бий болгоход нэг талаас бараа бүтээгдэхүүний чанар нөгөө талаас реклам зар сурталчилгаа маш их нөлөөтэй, өөрөөр хэлбэл зар сурталчилгааны хэл бол товч тодорхой, ойлгомжтой, хүний анхаарлыг татах чадвартай мэдээллийн хамгийн хураангуй хэлбэр байх ёстой. Зар сурталчилгаа хэдий чинээ үнэнд ойр байна, төдий чинээ ашиг олох магадлал өндөр байдаг аж. Хэрэв чи худлаа хэлэх юм бол чи дахиад тэдэнд хэзээ ч хэрэг болохгүй гэж үздэг аж. Абрахам Линколн хэлэхдээ, “Та бүх хүнийг зарим үед хуурч чадна, зарим хүнийг үргэлж хуурч чадна, харин бүх хүнийг дандаа хуурна гэж байхгүй гэжээ. Зах зээлийн гол хөдөлгөгч хүч нь цэвэр өрсөлдөөн байдаг учраас өрсөлдөөнд өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах, өөрийнхээ зах зээлийг олж авах ганц хэрэглүүр нь зар сурталчилгаа байдаг. Харин зар сурталчилгааны амин сүнс нь сэтгэлгээ, хэл хоёр байдаг аж. Зар сурталчилгааны гол зорилго бол бараа, бүтээгдэхүүнийг зарах, борлуулах зах зээлийг олох билээ. Зар сурталчилгааг бид өнөөдөр гадаа гудамжинд, дэлгүүрт, сонин хэвлэлээс, радио, телевизээр сонсож, үзэж байгаа. Тоолбол хэдэн зуу хүрнэ, өдөр ирэх бүр энэ тоо улам ихсэж, нэмэгдэж байгаа.
Зар сурталчилгааг тусгай цаасаар, хаяг адресаар, ил захидлаар, тараах материалаар, каталогоор, наалт, баглаа боодлоор, үнийн хавчуургаар, тасалбар, тэмцээн уралдааны хувцас, хэрэглэлээр гэх мэт маш олон зүйл дээр хийж болдог. Манай улсад ч энэ хэлбэрүүд аль хэдийн бий болжээ. Мөн дээрх нүдээр үзэх хэлбэрээс гадна чихээр сонсох хэлбэр болох уриа лоозон, дуу чимээ, гудамжны чимээ, шуугиан, зэрэг радио телевизийн зар сурталчилгааны хэлбэрүүд бий.

“Зар сурталчилгаа соёлд нөлөөлөх нь”

1. Соёл түүний төрлүүд

Өнөөдөр дэлхий даяаршин хавтгай болж иргэншлүүд ижилсэж, соёлууд улам ойртон адилхан болж байгаа үе. Гэхдээ энэхүү даяаршил нь үндэстнүүдийн соёлын өвийг хадгалах, хэл, зан заншлийг хэвээр үлдээхтэй зэрэгцүүлэх ёстой юм. Дэлхий нийтийн соёл бол бүх ард түмний нийтээр дагаж мөрдөх далд ухамсрын тогтсон хэв загвар юм. Өнөөгийн хүн төрлөхтөн хомо сапенс хэмээх биологийн нэг л зүйлд хамаардаг, 100 мянган жилийн өмнө үүссэн бодгал билээ. Африкт үүсэж аажмаар бүхий л дэлхийгээр тарж байрласан энэ зүйл түүхийн урт хугацаанд эхлээд антропологийн хувьд, дараа нь соёлын хувьд, тэгээд иргэншлийн хувьд, сүүлдээ үндэстний хувьд бие биенээсээ ялгарч эхэлсэн юм. Өнөөдөр дэлхий дээр буй 6 мянга орчим хэл аялагыг төрөл зүйлээр нь ангилбал 10 орчим том бүлэгт хуваагддаг. Орчин үеийн хэл одоогоос 15-20 мянган жилийн өмнө үүссэн гэж эрдэмтэд үздэг. Ингэхээр бие даасан хэд хэдэн цэгүүдэд хэлүүд бие даасан байдлаар үүсч, тэр хэлээр ярилцагч ах дүүс тал тал тийш нүүн хоорондоо ялгарч улмаар үндэстэн үүссэн бололтой. Бүх шашин тэгш эрхтэй гэдэг зарчим анх дэлхийн талыг нэгтгэсэн Чингисийн монголчуудаас гарсан боловч энэ зарчим алтайчуудын хувьд уламжлагдсаар буйн жишээ бол лал шашинт Түрэгт лал ба атейзм албан ёсоор зэрэгцэн оршиж байгаа нь, Солонгос дахь буддизм, күнз, христ шүтлэгтний харьцаа зэргээс тод харагдана. Энэ жишээг “Америкт бүх шашин тэгш эрхтэй байдаг” гэсэн факттай хольж хутгахгүй байхыг хүсье. Энд нэг төрлийн шашинт орон маш богино хугацаанд шинээр орж ирсэн өөр шашин, эсвэл шашингүй үзлийг хүлээн зөвшөөрч өөриймшүүлэх тухай ярьж байгаа юм.
Эх сурвалж : http://baabar.niitlelch.mn/

2. Соёл зар сурталчилгаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Реклам зар сурталчилгаанд тухайн орон нутгийн соёл ёс заншлыг заавал нарийн сайн судласны үндсэн дээр тусгаж оруулах нь нэгдүгээрт тухайн орон нутагтаа хүчтээ нөлөө үзүүлэх, хоёрдугаарт хоногших байдал маш сайн, гуравдугаарт тухайн зар сурталчилгааг хийсний үр дүн маш хурдан хугацаанд харагдах нь элбэг байдаг.
Харилцааны агуулгыг үгээр илэрхийлдэг бол сэтгэл хөдлөлийн хүрээг аман бус хэрэглэгдэхүүн буюу билэгдлүүд (реклам зар сурталчилгаа) илэрхийлнэ.Эдгээрээс зарим нь гар барьж мэндчилэх гэх мэт улс бүрт түгээмэл тархаж байдаг бол зарим дохио зангаа билэгдэл улс бүрт өөр өөр санааг илэрхийлэх жишээтэй. МК Доналдс компани цоглог (Америк маягийн) инээмсэглэлийг өөрийн бүтээгдэхүүний илэрхийлэл гэж үздэгийг бид мэднэ. Энэ ч утгаараа 1990-ээд онд МК Доналдс компани Москвагийн төвд салбараа нээж менежмэнтээ тодорхойлохдоо ажилчдыг үйлчлүүлэгчээ хүндэтгэн нүүр дүүрэн инээж угтахад сургасан байдаг. Гэтэл Оросын ёс заншилд огтоос танихгүй хүн рүү шууд инээж хандах нь энэ хүний харилцаа нэг л хуурамч өнгөц байгаа сэтгэгдэл төрүүлж хуурамч инээмсэглэл байна гэж ойлгогддог. Иймд тус компани оросын нутаг дэвсгэрт энэ аргыг хэрэглэх эсэхийг нээлттэй үлдээж байсан гэдэг. Нэг төрлийн дохио улс гүрэн бүрт өөр өөр утгатай байхыг ч анзаарахад илүүдэхгүй.Тухайлбал Америкт алдартай Окей гэж эрхий долоовор хуруугаа цагираглуулан нийлүүлж харуулдаг билэгдэл Япон улсад мөнгө, Францад тэг Латин Америкийн улсуудад доромжлон гутаасан утга илэрхийлэх жишээтэй.
Олон соёлд суралцан дасан зохицоход нүүрийн илэрхийлэл, харц ч багагүй үүрэгтэй. Нүүр царайны илэрхийлэл өгүүлэгчийн санааны баталгаа, эсвэл үгүйсгэл болохыг шууд харуулна. Итгэл үнэмшилтэй яриа, түүнийг дагалдан зохицсон нүүр царайны илэрхийлэл ажил хэргийн яриа хэлэлцээрт эерэг үр дүнг бүрдүүлнэ. Харин гөлөлзсөн, тогтворгүй, шал ширтсэн харц уг хүний дотоод сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болохын хувьд ажил хэрэг, яриа хэлэлцээрт сөрөг нөлөөлнө. Ер нь харилцагч руугаа эгц ширтэн ярих нь Америк маягийн харилцаанд тооцогддог бол энэ нь Ази чиглэлийн хүмүүст төдийлөн эерэг сэтгэгдэл төрүүлдэггүй байх жишээтэй.

Эх сурвалж : http://www.tsahimurtuu.mn/main/20060314486.htm

3. Соёлд хамааралтай болон хамааралгүй бүтээгдэхүүн.

Миний ойлголтоор бүтээгдэхүүнийг анхдагч болон олдмол хэрэгцээ гэсэн ойлголт бий. Анхдагч хэрэгцээ нь зайлшгүй өдөр дутам шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг хэлж байгаа хэрэг. Жишээ нь: Хүмүүсийн хамгийн их хүнсэндээ хэрэглэдэг 45000 нэр төрлийн бүтээгдэхүүн үндсэндээ дөрвөн төрлийн хүнснээс л бүрддэг байна. Үүний нэг нь яах аргагүй гурил буюу үр тари, мах, давс, элсэн чихэр. Олдмол хэрэгцээнээс хамааралтай бүтээгдэхүүн гэдэг нь газрын тос, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт бусад. Хүн төрлөхтөн хөгжхийн хэрээр үүсэн бий болж, урган гарч байгаа хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг хэлнэ. Дэлхий баян, бидний уураг тархи нэг ижил мэдээллийг сонсож боловсруулдагч гарах үр дүн өөр өөр байдаг учир дэлхий ийм баян, хүн төрлөхтөн олон янзын соёл иргэншилтэй байдаг билээ. Үүний нэгэн адил анхдагч хэрэглээ (бүтээгдэхүүн) ижил боловч боловсруулах араг барил өөр байдаг тул яах аргагүй соёлд хамааралтай болох нь тодорхой байна. Харин олдмол хэрэгцээгээр бий болсон бүтээгдэхүүний хувьд дэлхийн нийтийн хэмжээнд нэгэн ижил болж байгаа нь өдөр ирэх тутам харагдаж байна. Жишээ нь : газрын тос, төмрийн хүдэр, байгалийн нөөц, ашигт малтмал зэрэг нь, техник технологийн шинэчлэлийг даган хувьсан өөрчлөгдөж байдаг тул соёлоос тун бага бараг хамааралгүй шахам нийтийг хамрах байдалтай байна.

М.Энхболд. S25 СЭЗДС

Thursday, September 9, 2010

Thursday, February 11, 2010

Сар шинийн мэнд



Алсалж буй Cow жилээ
Амжилт бүтээлээр үдэж
Ирж буй Tiger жилээ
Инээд хөөрөөр угтаж

Сүрэг мал чинь super тарган
Сүү идээ чинь fresh сайхан,
Даага давхар далавчтай,
Бяруу бакь булчинтай

Төрлөөрөө түвшин nice
Бултаараа буянтай happy
Айл хотлоороо нуль party
Алт мөнгө авдраар fully

Хямралыг chance болгож
Эвдрэлийг эвлэрэл болгож
Everyday энх тунх
Anytime эрүүл саруул

Ондоо ок
Сардаа сак
Ноён нуруу тэгш
Nо problem амьдраарай