Friday, September 10, 2010

Монголын зар сурталчилгааны онцлог

СЭЗДС S25 М.Энхболд 2010.04.23

Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нэг талаас хэрэглэгч нөгөө талаас үйлдвэрлэгч гэсэн социализмын үеийн сэтгэлгээнээс салаад дундын зуучлагч \борлуулагч\, эцсийн хэрэглэгчид хүргэхэд гол нөлөө үзүүлж байдаг маркетинг буюу зар сурталчилгааг хүлээн зөшөөрч эхэлж байна. Бидний цөөхөн үндэстэн дэлхийн зах зээл дээр нэр нөлөө бүхий бренд бүтээгдэхүүн бий болгохгүй бол өрсөлдөх чадварын тухай яриад ч хэрэггүй. “Говь” ХХК-ийн ноолууран бүтээгдэхүүн маш сайн чанартай хэдийч “Говь” гэдэг нэрийг дэлхийд мэдэхгүйн улмаас тэр том зах зээл дээр хэн ч авахыг хүсэхгүй байна. Харин “Говь” гэсэн тэр шошгыг аваад оронд нь “ZARA” гэсэн шошго хадхад борлуулалт даруй хэдэн зуу дахин өсөж бидний урьд өмнө хэзээч борлуулж байгаагүй тоо ширхэг болон үнэд хүрч байна. Тийм нэр хүнд бүхий бренд бүтээгдэхүүн бий болгоход нэг талаас бараа бүтээгдэхүүний чанар нөгөө талаас реклам зар сурталчилгаа маш их нөлөөтэй, өөрөөр хэлбэл зар сурталчилгааны хэл бол товч тодорхой, ойлгомжтой, хүний анхаарлыг татах чадвартай мэдээллийн хамгийн хураангуй хэлбэр байх ёстой. Зар сурталчилгаа хэдий чинээ үнэнд ойр байна, төдий чинээ ашиг олох магадлал өндөр байдаг аж. Хэрэв чи худлаа хэлэх юм бол чи дахиад тэдэнд хэзээ ч хэрэг болохгүй гэж үздэг аж. Абрахам Линколн хэлэхдээ, “Та бүх хүнийг зарим үед хуурч чадна, зарим хүнийг үргэлж хуурч чадна, харин бүх хүнийг дандаа хуурна гэж байхгүй гэжээ. Зах зээлийн гол хөдөлгөгч хүч нь цэвэр өрсөлдөөн байдаг учраас өрсөлдөөнд өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах, өөрийнхээ зах зээлийг олж авах ганц хэрэглүүр нь зар сурталчилгаа байдаг. Харин зар сурталчилгааны амин сүнс нь сэтгэлгээ, хэл хоёр байдаг аж. Зар сурталчилгааны гол зорилго бол бараа, бүтээгдэхүүнийг зарах, борлуулах зах зээлийг олох билээ. Зар сурталчилгааг бид өнөөдөр гадаа гудамжинд, дэлгүүрт, сонин хэвлэлээс, радио, телевизээр сонсож, үзэж байгаа. Тоолбол хэдэн зуу хүрнэ, өдөр ирэх бүр энэ тоо улам ихсэж, нэмэгдэж байгаа.
Зар сурталчилгааг тусгай цаасаар, хаяг адресаар, ил захидлаар, тараах материалаар, каталогоор, наалт, баглаа боодлоор, үнийн хавчуургаар, тасалбар, тэмцээн уралдааны хувцас, хэрэглэлээр гэх мэт маш олон зүйл дээр хийж болдог. Манай улсад ч энэ хэлбэрүүд аль хэдийн бий болжээ. Мөн дээрх нүдээр үзэх хэлбэрээс гадна чихээр сонсох хэлбэр болох уриа лоозон, дуу чимээ, гудамжны чимээ, шуугиан, зэрэг радио телевизийн зар сурталчилгааны хэлбэрүүд бий.

No comments: