Friday, September 10, 2010

“Зар сурталчилгаа соёлд нөлөөлөх нь”

1. Соёл түүний төрлүүд

Өнөөдөр дэлхий даяаршин хавтгай болж иргэншлүүд ижилсэж, соёлууд улам ойртон адилхан болж байгаа үе. Гэхдээ энэхүү даяаршил нь үндэстнүүдийн соёлын өвийг хадгалах, хэл, зан заншлийг хэвээр үлдээхтэй зэрэгцүүлэх ёстой юм. Дэлхий нийтийн соёл бол бүх ард түмний нийтээр дагаж мөрдөх далд ухамсрын тогтсон хэв загвар юм. Өнөөгийн хүн төрлөхтөн хомо сапенс хэмээх биологийн нэг л зүйлд хамаардаг, 100 мянган жилийн өмнө үүссэн бодгал билээ. Африкт үүсэж аажмаар бүхий л дэлхийгээр тарж байрласан энэ зүйл түүхийн урт хугацаанд эхлээд антропологийн хувьд, дараа нь соёлын хувьд, тэгээд иргэншлийн хувьд, сүүлдээ үндэстний хувьд бие биенээсээ ялгарч эхэлсэн юм. Өнөөдөр дэлхий дээр буй 6 мянга орчим хэл аялагыг төрөл зүйлээр нь ангилбал 10 орчим том бүлэгт хуваагддаг. Орчин үеийн хэл одоогоос 15-20 мянган жилийн өмнө үүссэн гэж эрдэмтэд үздэг. Ингэхээр бие даасан хэд хэдэн цэгүүдэд хэлүүд бие даасан байдлаар үүсч, тэр хэлээр ярилцагч ах дүүс тал тал тийш нүүн хоорондоо ялгарч улмаар үндэстэн үүссэн бололтой. Бүх шашин тэгш эрхтэй гэдэг зарчим анх дэлхийн талыг нэгтгэсэн Чингисийн монголчуудаас гарсан боловч энэ зарчим алтайчуудын хувьд уламжлагдсаар буйн жишээ бол лал шашинт Түрэгт лал ба атейзм албан ёсоор зэрэгцэн оршиж байгаа нь, Солонгос дахь буддизм, күнз, христ шүтлэгтний харьцаа зэргээс тод харагдана. Энэ жишээг “Америкт бүх шашин тэгш эрхтэй байдаг” гэсэн факттай хольж хутгахгүй байхыг хүсье. Энд нэг төрлийн шашинт орон маш богино хугацаанд шинээр орж ирсэн өөр шашин, эсвэл шашингүй үзлийг хүлээн зөвшөөрч өөриймшүүлэх тухай ярьж байгаа юм.
Эх сурвалж : http://baabar.niitlelch.mn/

2. Соёл зар сурталчилгаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Реклам зар сурталчилгаанд тухайн орон нутгийн соёл ёс заншлыг заавал нарийн сайн судласны үндсэн дээр тусгаж оруулах нь нэгдүгээрт тухайн орон нутагтаа хүчтээ нөлөө үзүүлэх, хоёрдугаарт хоногших байдал маш сайн, гуравдугаарт тухайн зар сурталчилгааг хийсний үр дүн маш хурдан хугацаанд харагдах нь элбэг байдаг.
Харилцааны агуулгыг үгээр илэрхийлдэг бол сэтгэл хөдлөлийн хүрээг аман бус хэрэглэгдэхүүн буюу билэгдлүүд (реклам зар сурталчилгаа) илэрхийлнэ.Эдгээрээс зарим нь гар барьж мэндчилэх гэх мэт улс бүрт түгээмэл тархаж байдаг бол зарим дохио зангаа билэгдэл улс бүрт өөр өөр санааг илэрхийлэх жишээтэй. МК Доналдс компани цоглог (Америк маягийн) инээмсэглэлийг өөрийн бүтээгдэхүүний илэрхийлэл гэж үздэгийг бид мэднэ. Энэ ч утгаараа 1990-ээд онд МК Доналдс компани Москвагийн төвд салбараа нээж менежмэнтээ тодорхойлохдоо ажилчдыг үйлчлүүлэгчээ хүндэтгэн нүүр дүүрэн инээж угтахад сургасан байдаг. Гэтэл Оросын ёс заншилд огтоос танихгүй хүн рүү шууд инээж хандах нь энэ хүний харилцаа нэг л хуурамч өнгөц байгаа сэтгэгдэл төрүүлж хуурамч инээмсэглэл байна гэж ойлгогддог. Иймд тус компани оросын нутаг дэвсгэрт энэ аргыг хэрэглэх эсэхийг нээлттэй үлдээж байсан гэдэг. Нэг төрлийн дохио улс гүрэн бүрт өөр өөр утгатай байхыг ч анзаарахад илүүдэхгүй.Тухайлбал Америкт алдартай Окей гэж эрхий долоовор хуруугаа цагираглуулан нийлүүлж харуулдаг билэгдэл Япон улсад мөнгө, Францад тэг Латин Америкийн улсуудад доромжлон гутаасан утга илэрхийлэх жишээтэй.
Олон соёлд суралцан дасан зохицоход нүүрийн илэрхийлэл, харц ч багагүй үүрэгтэй. Нүүр царайны илэрхийлэл өгүүлэгчийн санааны баталгаа, эсвэл үгүйсгэл болохыг шууд харуулна. Итгэл үнэмшилтэй яриа, түүнийг дагалдан зохицсон нүүр царайны илэрхийлэл ажил хэргийн яриа хэлэлцээрт эерэг үр дүнг бүрдүүлнэ. Харин гөлөлзсөн, тогтворгүй, шал ширтсэн харц уг хүний дотоод сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болохын хувьд ажил хэрэг, яриа хэлэлцээрт сөрөг нөлөөлнө. Ер нь харилцагч руугаа эгц ширтэн ярих нь Америк маягийн харилцаанд тооцогддог бол энэ нь Ази чиглэлийн хүмүүст төдийлөн эерэг сэтгэгдэл төрүүлдэггүй байх жишээтэй.

Эх сурвалж : http://www.tsahimurtuu.mn/main/20060314486.htm

3. Соёлд хамааралтай болон хамааралгүй бүтээгдэхүүн.

Миний ойлголтоор бүтээгдэхүүнийг анхдагч болон олдмол хэрэгцээ гэсэн ойлголт бий. Анхдагч хэрэгцээ нь зайлшгүй өдөр дутам шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг хэлж байгаа хэрэг. Жишээ нь: Хүмүүсийн хамгийн их хүнсэндээ хэрэглэдэг 45000 нэр төрлийн бүтээгдэхүүн үндсэндээ дөрвөн төрлийн хүнснээс л бүрддэг байна. Үүний нэг нь яах аргагүй гурил буюу үр тари, мах, давс, элсэн чихэр. Олдмол хэрэгцээнээс хамааралтай бүтээгдэхүүн гэдэг нь газрын тос, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт бусад. Хүн төрлөхтөн хөгжхийн хэрээр үүсэн бий болж, урган гарч байгаа хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг хэлнэ. Дэлхий баян, бидний уураг тархи нэг ижил мэдээллийг сонсож боловсруулдагч гарах үр дүн өөр өөр байдаг учир дэлхий ийм баян, хүн төрлөхтөн олон янзын соёл иргэншилтэй байдаг билээ. Үүний нэгэн адил анхдагч хэрэглээ (бүтээгдэхүүн) ижил боловч боловсруулах араг барил өөр байдаг тул яах аргагүй соёлд хамааралтай болох нь тодорхой байна. Харин олдмол хэрэгцээгээр бий болсон бүтээгдэхүүний хувьд дэлхийн нийтийн хэмжээнд нэгэн ижил болж байгаа нь өдөр ирэх тутам харагдаж байна. Жишээ нь : газрын тос, төмрийн хүдэр, байгалийн нөөц, ашигт малтмал зэрэг нь, техник технологийн шинэчлэлийг даган хувьсан өөрчлөгдөж байдаг тул соёлоос тун бага бараг хамааралгүй шахам нийтийг хамрах байдалтай байна.

М.Энхболд. S25 СЭЗДС

No comments: